ШУВУУНЫ ҮНДЭСНИЙ
АНХДУГААР ӨДӨРЛӨГ -2011
Улс орон бүрийн төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн
байгууллага, шувуунд хайртай хүн бүр зэрлэг шувуудыг судлах, хамгаалахын тулд шувууны
өдөрлөгийг зохион байгуулдаг юм.
МУИС-ийн шувуу судлалын лаборатори, Монголын шувуу
судлалын нийгэмлэгийн санаачилгааар Oriental Nomads компани, Монголын шувуу
судлалын нийгэмлэг, ХААИС-ийн дэмжлэг болон бусад байгууллагуудын
оролцоотойгоор Монгол орны шувууны үндэсний анхдугаар өдөрлөгийг 2011 оны 9-р сарын 10-11-нд Улаанбаатар хотноо
амжилттай зохион байгуулав.
Уг өдөрлөгт МУИС-ийн Шувуу судлалын лаборатори, Монголын
шувуу судлалын нийгэмлэг, ХААИС, Чингис хаан олон улсын нисэх буудал, Хустайн
нурууны БЦГ, Байгалийн түүхийн музей, Oriental Nomads, Ger to Ger, Selena
Travel, Explore Mongolia зэрэг байгууллагын 20 гаруй шувуу судлаач, сонирхогч,
ажиглагч нар оролцов.
Өдөрлөгийн нээлт
МУИС-ийн 2-р байранд болж, оролцогчид өдөрлөгийг зохион байгуулах шалтгаан,
зорилго болон Монгол орны шувуу судлал, хамгааллын талаарх шинэхэн мэдээ,
баримт, шувуу ажиглах аялал, түүнийг зохион байгуулах талаар лекц сонсов.
Өдөрлөгийн хүрээнд шувууны аялалыг Улаанбаатар орчим,
Тэрэлж голын хөндийд зохион байгуулж, Монгол оронд маш ховор тохиолдох 2 зүйл
шувуу болон нүүдлийн бусад шувуудыг ажиглав. Ажигласан шувуудын жагсаалт үзнэ
үү.
Оролцогчид уг өдөрлөгийг цаашид хамтран жил бүр үндэсний
хэмжээнд, 3 жил тутамд олон улсын хэмжээнд зохион байгуулах, улмаар шувуунд
хайртай хүн бүрийн мэддэг, хүсэн хүлээдэг шувууны өдөр болгох, мөн өдөрлөгийн
үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид, багш, оюутан, сургуулийн сурагчид, шувуу
ажиглагч, сонирхогчдыг олноор татан оролцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өдөрлөгийг санаачлагч:

Ивээн тэтгэгч:

Хамтран зохион байгуулагч болон оролцогч:

Зургийн цомог



Байгалийн нугас. Энэ шувуу нь Монголын бүс нутгийн хувьд ховордсон зүйл юм. (УБ усан сан)

Ойн сар. (Горхи-Тэрэлж БЦГ)

Тураг гогой. (УБ усан сан)

Ятга шаазгай. (Горхи-Тэрэлж БЦГ)




Цагаан шанаат хөмрөг. (Горхи-Тэрэлж БЦГ)

Гэзэгт шумбуур. (УБ усан сан)